Оюу толгойд дахин нэг хүн амь үрэгдлээ

“Үндэсний мэдээ”сонины дугаар шилжих мөчид Оюу толгойд дахин хүний амь үрэгдсэн тухай мэдээ ирлээ. Энэ хэрэг 2011оны 12-р сарын 16-ны үүрээр болжээ. Оюу толгойн уурхай дахь Хятадын компанид ажилладаг дөрвөн Монгол залуу спирт ууснаас хордож нэг нь эмнэлэгийн тусламж авч чадалгүй нас барсан бол нэг залуу уурхайн SOS эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин хөнгөн маягаар хордсон нөгөө хоёрыг нь цагдаа нар Ханбогд сумын цагдаагийн тасаг руу авч явжээ. Ер нь тус компани дээр үйлдвэрлэлийн осол, гэмт хэрэг, үхэл эндэгдэл тасрахгүй байгаа юм. Саяхан сар орчмын өмнө тэнд 30 гаруй настай нэгэн Монгол залуугийн цогцос хогийн савнаас олдсон. Энэ үеэр нэг Монгол эмэгтэйг Хятадын хоёр иргэн хүчиндсэн хэрэг гарсан байлаа. Харамсалтай нь тэдгээр хэргийн эздийг хэрхэн шалгаж, илрүүлсэн эсэх нь одоо болтол тодорхрй бус байна. Спирт ууж хордсон Монгол ирэдгийн хэргийг Ханбогд сумын цагдаа нар шалгаж байна. Ууурхайн хамгаалалтын үүргийг Монголын “Бамбай” хамгаалалтын компани гүйцэтгэдэг ажээ. Тэдний хяналт сулаас ийм хэрэг гарсан бололтой.

Үндэсний мэдээ

URL:

Сэтгэгдэл бичих