Шинэ жилийн баяр уу, сонгуулийн шоу юу?

Сэргэлэн хүн гэж байдаг бол С.Бямбацогт гишүүнийг л хэлэх байх. Сонгуулийн тухай хууль батлагдчихвал шинэ оноос шоу энэ тэр хийж болохгүйд хүрнэ гэдгийг сайн тооцоолсон тэрбээр оны өмнө багагүй зүйл амжуулахаар шийджээ. Тэр нь Ховдынхны Шинэ жилийн цэнгүүн бөгөөд энэ шоу Ховдод бус Улаанбаатарт болсон нь сонирхол татаж байгаа билээ.

Есөн алдартнаа бүр “Их тэнгэр”-т байрлуулж “юм” үзүүлснийг бодоход нэлээд холоос төлөвлөсөн ажил нь ойлгомжтой. УИХ-ын дарга арлын Японоос буув уу, үгүй юү амжиж очсон нь ч нэг юм хэлээд байна. Араас нь хотын дарга Г.Мөнхбаяр орлогч Ц.Цогзолмаагаа хөтлөн давхиж хүрчээ.

Ховдын цэнгүүнийг хотын зурагтаар үзүүлэхгүй гэсэн нь ч учиртай бололтой. Хэт тансаг цэнгүүн байсан болохоор хэрэг тарьчихаж мэднэ хэмээн хаширласан болов уу. Мянган хүн бужигнасан Шинэ жил сайхан болж өндөрлөсөн бөгөөд хутга тавилгүй мах идэж, хундага дүүргэж архи уухыг ёстой нэг үзүүлсэн бөгөөд 85 саяар “туг тахиж” орхижээ.
Г.Насан wikimon


URL:

Сэтгэгдэл бичих