УДБЭТ-ийн назгайрлыг хэн засах вэ?

34315656725_c3e1c0b064_bТөрийн удирдах албаны хариуцлагагүй байдлаас үүсэлтэй зөрчлүүд олон гарч байгаа нь төр, засгийн үйл ажиллагаанд иргэд, олон нийт хангалтгүй үнэлгээ тавих үндэсийг бүрдүүлж байна. Тиймээс Засгийн газраас төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, ажлын байрны сахилга батыг дээшлүүлэх талаар арга хэмжээ авч ажиллаж эхэллээ. Энэ хүрээнд 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр БСШУСЯ-наас зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, харьяа агентлаг, газруудаар шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт нэлээдгүй зөрчил илэрчээ.

Тухайлбал, тус байгууллага жил бүрийн долдугаар сарын 1-ний өдөр уран сайхны зөвлөлөөрөө шинэ оны ажлын төлөвлөгөө, тоглолтын хуваариа баталсан байх учиртай. Гэвч энэ жилийн ажлын төлөвлөгөө, тоглолтын хуваарь зэргийг гаргаж амжаагүйгээс болоод уран бүтээлчид театрт дэмий сэлгүйцэж, назгайрсан байдалтай байжээ. Мөн театрийн техникийн ажилчид болон уран бүтээлчид ажлын байранд архидан согтуурч байсан зөрчил илэрсэн байна.

Байгууллагын эмх замбараагүй, ажлын хариулагагүй байдал нь удирдах албан тушаалнуудын зөрчил гэж шууд нэрлэх болохоор байна. УДБЭТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр МУГЖ Ц.Түвшинтөгс томилогдсон бөгөөд мэргэжлийн бус хүмүүсээр багаа бүрдүүлснээс болоод дээрх алдаа, зөрчлүүд илэрсэн болов уу.

Тухайлбал, театрийн уран сайхны удирдагчаар хаана, юу хийж, ямар албан тушаал хашиж байсан нь тодорхойгүй, удирдах албаны туршлага, мэдлэггүй Б.Түвшинбат гэгчийг томилжээ. Энэ томилгоог хэний шахаагаар, төрийн албаны ямар шалгуур үзүүлэлтийг хангасан болох нь тодорхойгүй. Тиймээс хариуцсан салбар яам нь анхааралдаа авч, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрийг эмх замбараатай, сахилга баттай, хариуцлагатай болгоно гэж итгэж байна.

 

UGLUU.MN


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих