Сургууль, цэцэрлэг өнөөдрөөс хичээллэж эхэллээ

15371124795b9e799feb88aЭнэ сарын 3-наас эхэлсэн багш нарын ажил хаялт өнгөрсөн баасан гаригт албан ёсоор зогссоноор сургууль, цэцэрлэгүүд өнөөдрөөс хичээллэж эхэллээ. Өнгөрсөн хугацаанд ажил хаялтад төв, орон нутгийн нийт 130 гаруй сургууль, цэцэрлэг хамрагдаад байсан юм.

Харин МҮЭ-ийнхэн БСШУСЯ-тай зөвшилцөлд хүрсэнээр ийнхүү ажил хаялтыг түр зогсоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн явагдаж эхлэв. Тэд зөвшилцөлд хүрэхдээ энэхүү салбартаа хамгийн бага цалин авч байсан боловсрол, урлагийн ажилтнуудын цалингийн зөрүүг арилгаж, тодорхой хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Мөн ачаалал өндөртэй ажилладаг хүмүүсийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ачааллыг нь үнэлсэн системийг бий болгохоор харилцан тохиролцсон байна. Тодруулбал, багш нар нормоос давсан хүүхдийн тоогоог нэмэгдэл хөлс авах аж. Мөн 2019 онд боловсрол соёл, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалинг тодорхой үе шаттайгаар 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлэхээр харилцан тохиролцжээ.

Түүнчлэн ажил хаялтад оролцсон багш нарын ажил хаялтад оролцсон үеийн цалинг олгох юм байна.

Хамгийн гол нь багш нар энэ удаад ажил хаялтаа түр хугацаанд зогсоосон. Учир нь тэд Засгийн газарт шаардлага хүргүүлэхдээ шаардлагынхаа 3 дугаар заалтад 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс БСШУ-ны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх ёстой гэжээ. Тиймээс энэ нэмэгдэл нь хэрхэн яаж орж ирэх, хэрхэн яаж шийдэхээс шалтгаалж, буюу 2019 оны төсөв хэлэлцэгдсэний дараа дараагийн асуудлыг ярина хэмээн МҮЭ-ээс мэдэгдээд байгаа билээ.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих