Амны эвгүй үнэрээс ангижиръя

base-maquillaje-rostro-mujer-piel-libre-de-grasa-calidad-p-D_NQ_NP_550421-MLC20773977382_062016-FХүн өглөө оройноос гадна хоол, чихэрлэг зүйл идсэнийхээ дараа шүдээ угаах эсвэл цэвэр усаар амаа зайлахыг шүдний эмч нар зөвлөдөг. Учир нь хоолны бичил үлдэгдэл амны хөндийд үлдсэнээр нян, бактери шүдний өнгөрт наалдаж эвгүй үнэр гаргахаас гадна буйлны үрэвсэл, уушиг, зүрх, ходоодны өвчтэй болох шалтгаан болдог. “Шүд эрүүл бол бие эрүүл” гэдэг үг ортой. Зарим хүмүүс өглөө шүдээ угаахад л хангалттай гэж буруу ойлгож орой унтахаасаа өмнө угаадаггүй. Харин ч өдөржин идэж, уусан зүйлийн үлдэгдэл шөнө нь аманд бактери үүсэх таатай нөхцөл болдог. Тэгэхээр амны ариун цэврээ сахидаггүй хүн хувийн соёлгүй гэсэн үг.Гаднаасаа хэчнээн гоё харагдлаа ч амнаас нь эвгүй үнэр ханхалбал тэр хүн хэнд ч сайхан санагдахгүй. Ялангуяа болзоонд явж байгаа залуус, олон хүнтэй харьцдаг мэргэжлийн онцлогтой мөн үйлчилгээний байгууллагын ажилтнууд амны ариун цэврийг маш сайн сахих ёстой.

Амны эвгүй үнэрээс ангижиръя undefined

 Амнаас эвгүй үнэртэх шалтгаан болсон буйл, дотрын өвчтэй бол эртхэн эмчлүүлэхийг зөвлөе. Харин шүдээ тогтмол 2-3 удаа угааж, 3 сар тутамд сойзоо сольж хэвшээрэй. Мөн шүдэн завсрахыг зориулалтын утсаар цэвэрлэж байгаарай. Юм идсэн болон тамхи татсаны дараа шүдээ угаах боломжгүй бол бохь зажилвал ам зайлагч ашигла. Бас амны үнэр дарагч байнга биедээ авч яваарай. Амны ариун цэврээ маш сайн сахидаг бол та соёлтой хүний шинжийг агуулжээ.

Эх сурвалж: www.tv5.mn

URL:

Сэтгэгдэл бичих