НАС БАРСАН ХҮНИЙ НЭР, ДАНС АШИГЛАН ЗАЛИЛАН ХИЙЖ ЯВАА ЭТГЭЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

olloo_mn_1536903287_0e3Залилан хийж, бусдын эд хөрөнгийг луйврын аргаар өөрийн болгодог этгээдүүдийн арга улам нарийсаж байгаа аж. Ийм нэгэн овжин залилан мэхлэгчийг Хан-Уул, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсүүд эрэн сурвалжилж байна.

Баламжавын Очирсүрэн гэх 42 настай залуу зарын сонин, сайтаар дамжуулж байр түрээслүүлэх зар тавьдаг бөгөөд өөр лүү нь холбогдсон хүмүүст “Их олон хүмүүс залгаж байгаа. Өөрөө амжаад мөнгөө шилжүүлчих юм бол байрандаа оруулъя. Асуудалгүй. Миний дугаар, дансны дугаар өөрт чинь байгаа юм чинь. Бүх юм ок” гэж итгүүлэн бусдыг залилдаг байна.

Тиймээс түүнд луйвардуулсан хүмүүс Хан-Уул, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ээлж дараалан гомдол гаргасаар байна.

Залилагч Б.Очирсүрэн гэгч энэ этгээд нас барсан хүний дансыг ашиглан түүн рүүгээ хохирогчдын мөнгийг хийлгүүлж, картаар нь бэлэн мөнгөний машинаас мөнгөө гаргаж авдаг аж. Сүүлдээ бүр улаан цагаандаа гарч, өөрийн овог нэр бүхий дансыг ч гэмт үйлдэлдээ ашигласан байна.

Мөн тэрбээр луйвар хийсэн даруйдаа тухайн хэрэглэгчийн утсыг блоклож, утсаа шууд хаадаг гэнэ. Үүрэн телефоны оператор компанид хандахаар “Наад дугаарыг чинь гудамжинд утасны ченж хийдэг хүмүүсээс худалдаж авсан байна” гэж хэлдэг ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих