Дэлхийн хамгийн аз жаргалгүй улсууд тодров

1c01682051f0abd5greatАмерикийн олон нийтийн санаа бодлыг судалдаг Gallup хүрээлэнгийн социологчид нэгэн судалгааг явуулаад сүүлийн 10 жилийн дотор дэлхий даяар таагүй, аз жаргалгүй байгаа хүмүүсийн хувь 30-д хүрсэн гэдгийг олж мэджээ. 10 жилийн өмнө энэ үзүүлэлт 24 хувьтай тэнцэж байв. Дэлхийн хүн ам элдэв сэтгэлийн хямрал, цочрол, гунихрал, айдас түгшүүрт автах явдал нэмэгджээ. Судалгаанд хамрагдсан 146 улс, орноос хамгийн аз жаргалгүй хүмүүсээр Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын ард иргэд тодорсон гэнэ.

Тэндхийн хүмүүс өөрсдийгөө аз жаргалгүй амьдарч байна хэмээсэн аж. Ийм бодолтой хүмүүсийн хувь 61 байжээ. Харин Иракийн хүн амын 59, Өмнөд Суданы ард иргэдийн 55 хувь нь өөрсдийгөө азгүй амьтад гэж хэлсэн байна. Латин Америкийн оршин суугчид хамгийн өөдрөг үзэлтэй байсан бөгөөд Парагвай, Колумби, Сальвадор улсын хүмүүс өөрсдийгөө аз жаргалтай хүмүүс хэмээн нэрлэжээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих