МАН-ын гишүүд удирдлагадаа захидал бичжээ
Нийслэлийн МАН-ын бага хурал энэ сарын 21-нд болно. Уг хурлаар хотын намын хорооны даргийг сонгох юм. Энэ оны зургадугаар сараас эхлэн зарлагдсан уг хуралдаан хэдэнтээ зарлагдан цуцлагдсан хэдий ч хотын дарга Нийслэлийн МАН-ын бага хурал энэ удаад яг тав товлосон хугацаандаа болно хэмээн мэдэгдсэн.
Ц.Сандуй огцорсноос хойш эзэнгүй байгаа Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлын төлөөх “дайн”-д хотын дарга С.Батболд, УИХ-ын гишүүн, Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар хүч үзнэ гэх мэдээлэл бий.
Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар Нийслэлийн МАН-ын эдгээр гишүүд аль аль нь өөрийн гэсэн албан тушаал, бэл бэнчинтэй хүмүүс. Эдгээр хоёр эрхэмд дахин дарга гэх албан тушаалын суудал өгөх нь зарчмын хувьд зохимжтой юу гэсэн жиг жуг яриа ч хөвөрсөн. Яг энэ асуудлаар МАН-ынхан өнгөрсөн хавар шаардлага тавьж жагсаал ч хийж байсан удаатай.
Угтаа ажлыг хийсэн шиг хийдэг, зангарагтай ноёныг нийслэлийн намаа удирдуулах ёстой. Энэ байр суурийг зарим гишүүд дэмжсэнээ илэрхийлсэн бол зарим нь намын удирдлагадаа энэ тухай “сэмхэн” захиа илгээсэн байна.
Тодруулбал, Хотын дарга Ц.Батбаяр МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нарт захидал өгүүлсэн нь ил болсон байна. Ямартай ч МАН-ын гишүүд удирдлагадаа нууц захидал хүртэл бичиж байгаагаас харвал энэ сарын 21-нд болох МАН-ын хорооны даргын ширүүхэн өрсөлдөөнд дээрх хоёр хүнээс гадна нууцлаг нэгэн ноёнтон өрсөлдөж магадгүй гэх цагаахан хардлага гарч байгаа юм. Тулаанд хэн ялахыг МАН-ын гишүүдийг илгээсэн захидал шийдэх үү? Бодитоор өрсөлдсөн нэгэн тодрох нь уу гэдгийг харах л үлдлээ.
Т.НОМУН
URL: