ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор гадаад томилолтод 13.1 тэрбум зарцуулж, охиноо зугаалуулсан уу?
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Очир төрсөн охиндоо томилолт өгч гадаадын улс руу зугаалуулсан гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар томилолтод 13.1 тэрбумыг зарцуулсан гэх баримт, тушаалыг твиттер хуудсанд Цангис гэх хаягтай иргэн байршуулжээ. Тэрбээр “ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор тушаал гаргаж, Сангийн яамны Зарлагын хэлтэст ажилладаг, өөрийн төрсөн охин Н.Уранцэцэгийг Парис, Лондон руу томилолт өгч зугаалуулжээ. Аав, охин хоёрт ашиг сонирхлын зөрчил хамаагүй юу? Ням-Осор ингэж ажиллах нь зөв үү” хэмээн бичжээ.
http://updown.mn/57808.html
URL: