Хумсаа хазах зуршил нь хавдартай болоход хүргэжээ

41575467_548053222313818_6872582014499815424_n-550x300Х.ОЮУНБОЛД

Олон нийтийн унаа, хүн ихээр холхидог газраар явж байгаа болон гэртээ ирсэн хүмүүс ялангуяа, хүүхдүүдийг ажиглахад хумсаа мэрэх тохиолдол ажиглагддаг. Хэдийгээр эцэг эх болон бусад том хүн хүүхдүүддээ хэлж болиулдаг ч тэд энэ муу зуршлаа үргэлжлүүлсээр байдаг. Тэр байтугай том болсон хойноо ч үүнийгээ хаяагүй байх нь бий. Тэгвэл Австралийн иргэнлд энэ муу зуршил нь хорт хавдар тусахад хүргэсэн байна.

Австралийн Брисбане хотод амьдардаг Коуртней Виторн 14 настайгаасаа сургууль дээрээ бусдад гадуурхагдаж,дээрэлхүүлж эхэлжээ. Тэрээр энэ бүхнийг тэвчихийн тулд  хумсаа мэрэх муу зуршилтай болсон байна.  Гэвч энэ нь түүнд хүнд өвчин тусах шалтгаан болно гэж  бодоогүй гэнэ. Одоо 20 настай энэ бүсгүйн санааг зовоосон асуудал нь түүний баруун гарын эрхий хурууны хумс харласнаар эхэлжээ. Эмч түүний хумсыг  авч биопсийн шинжилгээ хийснээр арьсны хорт хавдраар өвчилснийг нь илрүүлсэн байна. Коуртней Виторн “Тэд дахин шинжилгээ авсан. Эмч нар надад ялангуяа, миний насныхны хувьд их ховор тохиолддог ховор өвчин болохоос гадна ийм хэмжээний байх нь ховор гэж ярьсныг Их Британийн  “Daily Mail” сонинд бичжээ. Дээр дурдсанаар түүний чигчий хурууных нь хумсыг авсан ч зовиур нь намдсангүй. Иймээс  мэс засалчид хурууг нь тайрахаар шийдвэрлэсэн байна. Коуртней Виторн хэлэхдээ “Би ажил дээрээ тайрна гэснийг уншаад балмагдаж, ажлаасаа гүйж гарсан. Би амьсгалж чадахгүй байлаа” гэж тэрээр эмчийн шийдвэрийг  уншсан үеийг эргэн дурсчээ. Бүсгүй хуруунд нь үлдсэн байж болох хорт эсүүдээс салахын тулд гурав дахь удаагаа мэс засал хийлгэсэн байна.  Гэвч энэ нь түүний хурууны нэг үеийг тайрах хэрэгтэй болжээ. Учир нь түүнд хийсэн тунгалагийн булчирхайн шинжилгээгээр  хорт хавдар тэлж байгааг нотолсон байна. Коуртней Виторн өнгөрсөн долоо хоногт мэс засалд орсон бөгөөд үүнээс гарах хариуг хүлээж байна.  Тэрээр таван жил эмнэлгийн хяналтад байх ёстой гэнэ. Хэрэв шинж тэмдэг дахин илэрвэл “Эмч нар тодорхой үр дүнд хүртлээ үргэлжлүүлэн тайрсаар байх болно гэж сонинд өгсөн ярилцлагынхаа төгсгөлд хэлсэн байна.

 Эх сурвалж: actualidad.rt.com


URL:

Сэтгэгдэл бичих