АНУ цэргийн ажиллагаанд 1.5 триллион доллар зарцуулжээ

15366456625b975a1e63328АНУ-ын Нью-Йорк хотод 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон террорист халдлагаас хойш Афганистан, Ирак, Сири зэрэг оронд явуулж буй цэргийн ажиллагаанд нийтдээ 1.5 триллион доллар зарцуулсан байна гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны тайланд дурджээ.

Афганистан, Сири, Иракт явуулж буй цэргийн ажиллагаа болон АНУ, Канадын дотоодын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд нийтдээ 185.5 тэрбум доллар зарцуулсан байна.

Эдгээр цэргийн ажиллагаанаас хамгийн их нь буюу 134.3 тэрбум долларын зардалтай нь Афганистан дахь ажиллагаа ажээ. Харин дотоодын аюулгүй байдлыг хангах ажиллагааны нийт зардал 27.7 тэрбум доллар бол Сири, Иракт явуулж буй цэргийн ажиллагааны нийт зардал 23.5 тэрбум долларт хүрчээ.

Энэ их хэмжээний мөнгө нь цэргийн сургалт, техник төхөөрөмжийн хангалт, засвар үйлчилгээ, хоол хүнс, хувцас, эрүүл мэндийн үйлчилгээ, албан хаагчдын цалин зэрэгт зарцуулагдсан байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис Афганистанд айлчлахаасаа өмнө сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, “Талибан” бүлэглэлийн босогчидтой энхийн хэлэлцээ хийж, урт хугацаанд үргэлжилж буй мөргөлдөөнийг зогсоох итгэл тээж буйгаа илэрхийлжээ. Афганистан дахь мөргөлдөөн 17 жил үргэлжилж байгаа билээ.

Мөн тэрбээр, “босогчидтой энхийн хэлэлцээ хийх асуудал зэрэглээ төдий байхаа больсон. Бид уг ажлын үндэс суурийг тавьж, харилцаа холбооны шугамыг нээсэн” гэж мэдэгдэв.

АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч өргөн хүрээтэй энхийн хэлэлцээ хийх суурийг тавихаар “Талибан” бүлэглэлийн төлөөлөгчидтэй Катарт энэ зун уулзжээ.


URL:

Сэтгэгдэл бичих