ШИВЭЭ-ОВОО СУМАНД ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД ХООЛОНДОО ХОРДЖЭЭ

olloo_mn_1536651960_downloadГовьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумын гуравдугаар цэцэрлэгт явдаг 44 хүүхэд өнгөрсөн баасан гарагт хоолны хордлогод оржээ.

Тэдний зарим нь эмнэлэгт, зарим нь гэрээр эмчлүүлж байгаа аж. Одоогоор тус цэцэрлэгийг түр хугацаанд хааж, хоолонд хэрэглэсэн мах, сүүг нь аймгийн Хөдөө аж ахуйн газар болон Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээнд өгч шалгаж байна.

Мөн багш нарын эрүүл мэндийн асуудлыг аймгийн Эрүүл мэндийн төвд шалгуулахаар өгчээ.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих