Ивао Хакамада гуай шүүхийн алдаатай шийдвэрээс болж амьдралынхаа 48 жилийг шоронд өнгөрүүлжээ

3438262341af8cda80fff9ed95629a6cЦаазаар авахуулах ял авч шоронд тарчлан зовсон 78 настай Ивао Хакамада гуай 48 жил шоронд суухдаа 34 жилийг ганц хүний камерт гадаад ертөнцтэй ямар ч холбоогүй өнгөрөөжээ.  

Шүүхийн байж боломгүй алдаат шийдвэрийн улмаас хэлмэгдсэн тэрээр өдөр бүр цаазаар аваачихыг хүлээн зовж, амьдралынхаа ихэнхи хугацааг гянданд өнгөрүүлсэн юм. Япон эр Ивао Хакамада нь 2014 онд шоронгоос суллагджээ.

Залуудаа “Муай таи” боксын нэртэй тамирчин явсан Ивао 1967 онд нэгэн гоймонгийн заводад ажиллаж байхдаа уг заводын эзнийг эхнэр хоёр хүүхдийн хамт хөнөөсөн хэрэгт буруутгагдаж хоёр жилийн турш  хатуу эрүүдэн шүүснийг тэвчилгүй хилс хэргийг хүлээсэн байна.

Төрсөн эгч Хидеко нь энэ олон жилийн туршид дүүгээ буруугүй гэдэгт хатуу итгэж давж заалдан хөөцөлдсөөр 2012 оны 3 сард хувцас дээрхи цусны толбонд хийсэн ДНК-ын шинжилгээний үнэн зөв хариуг гаргуулан буруугүйг нь тогтоолгожээ. Энэ аймшигт түүхээр телевизийн баримтат кино хийгдсэн байдаг аж.

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6

  • 7

  • 8

  • 9

  • 10

  • 11

URL:

Сэтгэгдэл бичих