“ТЭСО”-гийн хөгцөрсөн Сакура будаа хөтлөгч Одгэрэлийн бухимдалыг хүргэв

Дотоодын хүнс үйлдвэрлэгч компаниудын нэг ТЭСО компанийн “Сакура” брэндий будаа анх поп дуучин Б.Сарантуяа рекламдан гарч ирж байсан.

Хамгийн сайн чанарын хэмээн рекламдаж ирсэн энэ будаа нь үе үехэн хэрэглэгчдээ бухимдуулсан зүйлс гарч байдаг. Тэгвэл энэ удаад олны танил нэгэн болох UBS телевизийн хөтлөгч П.Одгэрэл энэхүү бүтээгдэхүүнд сэтгэл хангалуун бус байгаагаа хэлжээ.

“Энэ Сакура цагаан будаа ингэж хөгцөрсөн байна. Ууттай будааны ширхэгийг сайн харвал бүгд үзүүрээсээ цайгаад шар туяа орсон байна шүү. Энэ будааг авалтгүй!!!” хэмээн тэрбээр өөрийн цахим хуудаснаа бичсэн байв.

Ямартаа ч Сакура будаа нь хадгалалтын горим алдагдсанаас уу эсвэл ер нь ийм чанаргүй будаа юу гэдэгт хэрэглэгч та бүхэн өөрсдийн дүгнэлтээ өгөх буй заа.

Dorgio.mn

  • 1

  • 2

  • 3

  • 4

  • 5


URL:

Сэтгэгдэл бичих