“Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын III-р уулзалт” болно

41539533_696727577361313_8607028398629322752_nМонгол Улсын гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-ыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Уг чуулга уулзалтаар хилийн чанадад амьдарч, ажиллаж, сурч буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, монгол сургууль, монголчуудын холбооны үйл ажиллагааг дэмжих болон гадаадад оршин сууж буй иргэдийн хилийн чанадаасэх орныхоо хөгжил дэвшилд оруулах хувь нэмэр, боломж зэрэг асуудлуудыг авч хэлэлцэх юм байна.

Чуулга уулзалтын хүрээнд “Хилийн чанад дахь монгол иргэдийн эрх зүйн орчин, нийгмийн асуудлууд”, “Гадаадад боловсрол эзэмшсэн болон суралцаж буй Монгол оюутнууд”, “Хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн монгол хэл, соёлын дархлаа” сэдэвт салбар хуралдаанууд болон, “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” сэдэвт нээлттэй өдөрлөг болно.

“Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-нд оролцохоор 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй 100 монголчуудын холбоо, үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнесийн холбоод зэрэг нийт 160 гаруй зочид, төлөөлөгчид оролцоно.

 

Т.НОМУН

 


URL:

Сэтгэгдэл бичих