2011 оны хамгийн халуухан эрс

Гэхдээ энэ жагсаалтын ихэнхийг 30 гарсан эрчүүд эзэлдэг. Эрэгтэй хүний амьдрал 30 насанд эхэлдэг ч юм билүү? Ингээд хамтдаа “Sexiest Men Alive”-уудыг сонирхоё. “Шарталт” киноны “солиотой” эрээс авахуулаад, “Тэмдэглэлийн дэвтэр”-ийн хайр хүрэм залуу хүртэл…

1. Брэдли Күүпэр – 36 настай Брэд энэ жил яагаад дэлхийн хүүхнүүдэд онцгой ихээр таалагдав? Тэр 2011 онд урьднын гэнэн, томоогүй төрхөө хаяж жинхэнэ дүрэлзэж, бадарч яваа эр хүний шинжийг олсон. Хойш самнасан үс, эрүү, хацраар нь ургасан бага сага сахал өөрт нь хачих их зохисон юм. Мэдээж унаж тусмаар сайхан төрхнөөс нь гадна түүний тоглосон “Hangover-2” кино хүн бүрийн ярианы сэдэв болсонтой ч холбоотой байх. Тэр нэг удаа хайраа аврахын тулд бүсгүйнхээ араас онгоцоор нисч очиж байсан гэнэ. Ямар романтик юм бэ?

2. Лиам Хэмсвөрт – “Тэр бол миний цорын ганц хайр”. Майли Сайрусыг ингэж хэлтэл нь дурлуулж чадсан энэ эр хэн бэ? Тэр бол Крис Хэмсвөртийн дүү, дөнгөж 21 настай Австралийн жүжигчин юм. 20 гарсан “нялх” залуус “People”-ийн тачаангуй эрийн жагсаалтанд багтах нь тун ховор байдаг. Баяр хүргэе, Лиам!

3. Идрис Элба – “Thor” кинонууд дээр өөрийнхөө ямар хүчирхэг эр болохыг баталж харуулсан 39 настай Англи жүжигчин эрийн хамгийн том сул тал юу вэ? “Зөөлөн, булбарай арьстай ямар ч эмэгтэйг хараад би ухаанаа алдаж орхидог” гэж тэрээр “Essence” сэтгүүлд нэгэнээ илчлээд авчээ.

4. Жастин Тэрөү – “Би бол үнэхээр азтай эмэгтэй. Би одоо маш их жаргалтай байна” Түүнтэй болзож эхлээд дөнгөж нэгхэн сарын дараа л Женнифер Энистон ийн уулга алдсан. Дэлхийн хамгийн секси бүсгүйчүүдийн нэгийн зүрхийг эзэмдсэн эр тачаангуй эрийн жагсаалтанд багтахад хэн гайхах билээ? Тэр бол 40 настай, мотоцикл, савхин хүрэмд “нугасгүй” Холливудын хайртай оддын нэг.

5. Крис Эванс – Супермэн моодноос гарч “Captain America” моодонд оржээ. Энэ зуны хит кинонуудын нэгд спандекс, бариу хувцастай супер баатрын дүрд тоглосон жүжигчин Крис Эванс өөрийгөө амьдралынхаа ихэнх үед туниа муутай жаалхүү байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ өнгөрсөн бол өнгөрсөн тийм үү? Ямартай баатрууд ч ээжийнхээ хувьд нялх хүү хэвээрээ байдгийг тэр баталсан. Крис ээжээсээ юугаа ч нуудаггүй гэдгээ “People”-д хэлсэн гэнэ шүү.

6. Тим Мак Крев – Контри стилийн дуучин 44 настай эр жинхэнэ амьдрал дээр ямар хүн бэ? Өдөр бүр 200 удаа суниадаг түүний бахархадаг бас нэг зүйл бол 15 жилийн турш дур булаам дуучин эхнэр Faith Hill-дээ үнэнч явсан нь юм. 3 охины эцэг болсон тэр гэртээ ч, дэлхийд ч эмэгтэйчүүдийн хайрыг хүргэсэн хэвээр.

7. Жош Чарльз – 39 настай энэ эрийг Монгол бүсгүйчүүд маань төдийлөн сайн танихгүй байж мэднэ. Учир нь тэр бол Америкийн CBS телевизийн олон ангит киноны од юм.

8. Жоел Макхэйл – “The Soup” шоуны хөтлөгч тэрээр “Би уг нь энэ жагсаалтанд орох ёсгүй байсан юм” гэж даруухан нь аргагүй хэлж суув. Хөгжилтэй зан бүсгүй хүнийг татах нь ойлгомжтой шүү дээ. Чиний хошин шогийн мэдрэмжийг яая даа, Жоел?

9. Жэйсон Момоа – Түүний гэдэсний бахархмаар 6 булчинд Aloha гэж хэлье! Хонолулугаас гаралтай жүжигчин маань өдөрт 6 цаг блэтгэл сургуулилт хийж байж ийм “тэвэр дүүрэн” биетэй болжээ. “Game of Thrones”, “Conan the Barbarian” киногоороо олны хүндэтгэлийг нилээдгүй олсон Жэйсон өөрийнхөө амжилтыг Ром явж, гоймон идэж тэмдэглэсэн гэдэг. Ийм том залууд баймгүй өхөөрдөм зан байгаа биз?

10. Райн Гозлинг – Тэр нүдийг, тэр царайг…ямар дулаахан мэдрэмж гээч нь вэ! “Тэмдэглэлийн дэвтэр”-ээс хойш өөрийнхөө карьерийг бүр эрчимтэй хөөж эхэлсэн жүжигчин Райныг энэ оны номер нэг тачаангуй эрээр шалгарах байх гэсэн найдлага, таамаглал олон байсан. Харамсалтай нь тэр 10-т оржээ. Нохойгоо салхилуулах дуртай гэрсэг энэ эр 2011 онд “Crazy, Stupid, Love”, “The Ides of March” зэрэг кинонуудад тоглож, олон наадмын шилдэг жүжигчний номинацид нэр дэвшжээ.

URL:

Сэтгэгдэл бичих