ТЭНХРҮҮЛЖ БАЙГААД ТЭРГЭНД ХӨЛЛӨДӨГ ХЯТАД УХААН…
БНХАУ-ын дарга Ши Жинпин Африкийн улс орнуудад тусламж болгон 60 тэрбум ам.долларын зээл тусламж үзүүлэв. Африкийн тэрбум гаруй хүн ам бүхий 60 гаруй орны удирдагчид энэ зээлээс хүртчих санаатай чухал царайлан хуралдаж байгаа харагдана. Тэд нарын хувьд өөр хоорондын мөнхийн дайнаа үргэлжүүлэх тухай бодож байгаагаас үйлдвэр байгуулах зэрэг нь хол биз ээ. Ши Жинпин “Энэ зээлээр БНХАУ-ын өгсөн зээлийг төлж болохгүй” хэмээн хатуу анхааруулж байна лээ. Мань эрийн тухайд 60 тэрбум ам.доллараа даган үйлдвэр барих нэрээр хэдэн барилгачдаа ажилтай болгоод мөнгөө буцаагаад авах тухай л төлөвлөж байгаа болов уу.
Энэ бол хятад ухаан. 1961 онд хятадууд Монгол Улсад 2 сая ам.долларын урт хугацааны зээл олгонгуутаа өөрсдөө хүрз жоотуу, цемент, 10 мянган залуусыг дагуулан ирээд Энхтайваны гүүр, УИД, 40 мянгат зэргийг барьсан гэдэг. Яг ийм түүх Африкын улс орнуудад давтагдаж эхлэв. Хятадууд Африкийн ядууст хайртайдаа бус зах зээлээ тэлэх боломж хэмээн харж байна. Эхлээд мөнгөжүүлж байгаад худалдааны хоригоос үүдсэн 450 тэрбум ам.доллараа Африкаас олно. Чингэлэг саваар нь дүүрсэн хувцас хунараараа африкчуудыг хувцаслаж, дуу,кино, хятад ногоогоороо булаад өгнө. Нэг хаалга хаагдахад мянган хаалга нээгдэнэ гэдэгтэй адил Америкчуудын тавьсан “Худалдааны хориг” хятадуудад боломж болов. Зээл тусламжийн цаана улс орныг эзлэн авахаас гадна бизнесийн талбай болгож байгаа нь харагдана.
URL: