ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ ДЭМЖЬЕ

olloo_mn_1536386229_-tugjrelӨнгөрсөн сарын сүүлчээс эхлээд замын хөдөлгөөны ачаалал эрс нэмэгдсэн. Замын бөглөрөл түгжрэлээс болж бухимдсан иргэд олон. Өглөө ажилдаа цагтаа ирж чадахгүй, орой гэртээ харих гэж бараг хонох шахуу юм болж байна. Яг ачааллын оргил үе нь өглөө ажил эхлэх, орой ажил тарах гэдгийг хүн бүр мэднэ.

Гэхдээ энэ жил бүр арай илүү түгжирч байна. Түгжрэлийг янз бүрээр тайлбарлаж хэлэлцэх юм. Монголчуудын машины тоо ихсэж, хүн бүр машинтай болжээ. Замын том бүтээн байгууллалт хийгдэж байгаа болохоор түгжрэл үүсээд байна ч гэх.

Энэ жил томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийж байгаатай холбогдуулан гудамж замын ачаалал урд жилүүдээс маш их байгаа нь үнэн. Бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа энэ хугацаанд дугаарын хязгаарлалт дээрээ нэмээд ажлын таван өдөр тэгш, сондгойгоор нь явуулж яагаад болохгүй гэж хэрьээ энэ бүтээн байгуулалтын ажил дуусвал хэнд ашигтай бидэнд л ашигтай.

Уг нь замын хөдөлгөөнд автомашиныг тэгш сондгойгоор нь оруулахыг иргэд хүсч буй. Гэхдээ нэг хэсэг нь хүсэхгүй байгаа юм. Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтаар зохицуулдаг юм байгаа биз дээ. Бусад өдрүүдэд явдгаар нь явуулах хэрэгтэй.
Харин тэгш сондгойгоор хязгаарлах тухайд нийслэлийн Засаг дарга судалж байгаа ч одоохондоо тодорхой хариу гараагүй байгаа гэсэн юм.
Ер нь дугаарыг нь хязгаарлаж, тэгш сондгойгоор нь зохицуулах нь зөв. Нийтийн унаагаа илүү явуулж, хүүхдээ өглөөдөө сургууль, цэцэрлэгт нь эрт хүргэж өгөөд оройдоо аваад байх боломж байгаа шүү дээ.

Гэвч унаатай иргэд өөрсдөө хүсэхгүй байгаа юм. Тэгсэн хэрнээ төр засгийг түгжрэлд буруутгана. Нийслэл болон Замын цагдаа дандаа ухарсан шийдвэр гаргах гэж улайрдаг. Замын хөдөлгөөнөө сайн зохицуулахад түгжрэл үүсэхгүй мэтээр цэцэрхэх иргэддээ нэгийг бодоод үзээч.

Тэгсэн хэрнээ түгжрэлээс болж их зүйлээрээ хохирч байгаагаа ойлгож байна уу.

Монголчууд бид жоохон хүлцэнгүй байж аливаа зүйлд хүндэтгэлтэй хандмаар санагддаг. Бүгдээрээ автомашинтай хөдөлгөөнд оролцсоноороо хэн хохирч байна бид өөрсдөө л хохирч байна.

Түгжирч зогссоноороо бид эдийн засаг, стресс, бусад зүйлсээрээ хохирч байгаа нь үнэн шүү. Тиймээс түр хугацаанд улсын дугаарыг хязгаарлалттай тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцох нь зөв учраас дэмжье.

О.Сайхан


URL:

Нэр: zochin Огноо: 9 September 2018

О.Сайхан гэж бууны нохой хүний нохойд барьдаг мод уу.Хэдхэн халтар төгрөгний төлөө ийм хэрэггүй зүйл бичих хэрэг байна уу. Эсхүл өөрөө хоёр машинтай баян хүн үү

Сэтгэгдэл бичих