Дуучин Б.Болд охиноо тоосонгүй
Нэгэн цагт эхнэр, нөхөр хэмээн дуудуулж байсан Б.Болд, Э.Чулуунчимэг нарын хөөрхөн охин сурагч болжээ. Оюутны ширээнээс амьдралаа эхлүүлсэн дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар 2012 онд Б.Аялгуу хэмээх охинтой болсон билээ. Тэд уран бүтээлээ хамтарч хийж, жаргалтай айл манайх аа хэмээн баяр жаргалтай, бусдын цагаан атаархлыг төрүүлэм амьдарч байсан ч нэг л өдөр хамтын амьдралдаа цэг тавьсан. Б.Болд мэргэжил нэгт дуучин Мөнгөнцэцэгийг амьдралынхаа ханиар сонгож хүүтэй үртэй болсон. Б.Болд хүүтэй болсноос хойш охиноо тоохгүй байгаа бөгөөд энэ жил охин нь сургууль ороход нь ирээгүй гэнэ.
Харин Э.Чулуунчимэг охиноо ганцаараа хөтлөн нэгдүгээр ангид элсэн орууллаа. Угтаа тэдний салалтад хүүхдийн буруу гэж юу байх вэ. Эцэг эхийнхээ үүргийг хүлээн охиноо сургуульд хүргээд өгөх сэтгэл Б.Болдод л лав байсангүй.
http://undesten.mn/67013.html
URL: