“Босоо хөх Монгол”-ын гишүүнийг ЖООТУУДАХ гэсэн хятадыг 500 мянгаар торгожээ /бичлэг/

10-2(429)Одоогоос гурван сарын өмнө буюу 5-р сарын эхээр “Босоо хөх Монгол”-ынхан Дорнод аймгийн Дашбалбар суманд орших Хятадын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” уурхайд монгол ажилчдын урилгаар очиж “ажилласан”. Бүлгэмийн гишүүдийг Улааны уурхайд очих үед хятад ажилчин жоотуу барьж дайрсан гэх бичлэг цацагдсан. Саяхан тэрхүү омогтой хятадын хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Жоотуу далайгч нь Ши Шиахуа /SHI XIAOHUA/ гэдэг 28 настай цахилгаанчин байжээ. Тэрээр жоотуу барин дайрсанаас гадна өөр нэгэн хятад “Босоо хөх Монгол” бүлгэмийн Дорнод салбарын дайчин гишүүнийг монгол, хятад ажилчдын нүдний өмнө боож унаган бүлгэмийн нэр хүндийг унагасан аж. Боолгуулсан гишүүний мэдүүлсэнээр “…: Цээгий ах намайг “тэр хэдийг гаргаад ир” гэхээр нь засварын өрөө рүү ороод дотор нь байсан хятад хүмүүсийг “гар” гэсэн боловч ойлгохгүй байсан. Тэгэхээр нь хувцаснаас нь татаад гаргатал нэг хятад босч ирэнгүүтээ шууд миний цээж рүү гараараа цохиод намайг боосон. Энэ үед араас шилэн хүзүү рүү цохих шиг болж хэсэг манараад сэрэхэд анх цохисон хятад үсдэж тонгойлгосон. Араас цохисон хятад жоотуу бариад далайн дайрахад Цээгий ах амжиж тэврэн болиулсан …” гэжээ.  Ийнхүү хятадуудыг хашраах гэж ирсэн бүлгэмийн гишүүдийг хятадууд хашраасан байна.

 

НУУЦ.мн


URL:

Сэтгэгдэл бичих