СОГТУУ ЖОЛООЧ ХОЁР САРТАЙ ХҮҮХДИЙГ МӨРГӨСӨН ХЭРЭГ ГАРЧЭЭ

olloo_mn_1536301831_35226988_1120026544804767_7285416014748057600_nЕсдүгээр сарын 03-07-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Тээврийн цагдаагийн албанд нийт 1538 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 1085 дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас нийслэлд 4 хүний амь нас, орон нутагт 4 хүний амь нас хохирсон байна. Мөн осол, хэргийн улмаас 42 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэнээс 12 нь бага насны хүүхэд тэр дундаа 92 хувь нь буюу 11 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:
1. 2018.09.06-ны өдөр 20 цагийн орчим СХД-ийн нутаг Тахилтын 6-р буудлын баруун замд марк, улсын дугаар тодорхойгүй Daewoo маркын мотоцикл замын хашлага мөргөж онхолдож, жолооч 41 настай Б-н амь нас хохирсон,
2. 2018.09.04-ний өдөр 13 цагийн орчим ХУД-ийн нутаг 115-р сургуулийн урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь хүүхдийн тэрэгтэй түрж явсан 2 сартай А-г мөргөж гэмтээсэн бөгөөд тухайн жолоочийг шуурхай олж тогтооход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 247 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцжээ.

Энэ 7 хоногт нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 11,6 хувь, амь нас нь хохирсон хүн 14 хувь, гэмтсэн хүн 44 хувиар тус тус өссөн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 17 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Мөн алба хаагчдаас хүн ихээр цуглардаг томоохон гудамж, зам, автобусны буудлууд орчим чанга яригчаар ухуулга сурталчилгаа хийж ажилалж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа залилан мэхэлсэн гэмт хэрэг 1, иргэний гар утсыг хулгайлсан, булаасан гэмт хэрэг 2, мөн тарваганы мах тээвэрлэж явсан 2 хэргийг тус тус илрүүлэн ажиллажээ.

Эх сурвалж: ЗЦА


URL:

Сэтгэгдэл бичих