“ИЙМ ПАРЛАМЕНТ ҮЗЭЭГҮЙ”
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар 2018 оны долдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагыг хүргүүлсэн билээ.
Өнөөдөр 2018 оны есдүгээр сарын 7-ны өдөр. Хоёр сарын хугацаа өнгөрчээ. Энэ хооронд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо “Ирц хүрэхгүй” гэдэг ганцхан шалтгаан хэлж ирсэн байна.
Тиймээс ээлжит бус чуулганыг хуралдуулахаар шаардлага өгсөн УИХ-ын гишүүд өнөөдөр цуглаж, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд дахин шаардлага хүргүүлэхээр болсон байна. Тэр энэ удаад өөрсдийн бүрэн эрхэнд халдаа гэж үзсэн тухайгаа шаардлагадаа дурдахаар ярилцжээ.
Мөн дээрх гишүүдийг дэмждэг олон сонгогдсон гишүүд “Ийм парламент үзээгүй. Монголын парламентын түүхэнд ийм увайгүй үйлдэл гарч байгаагүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Х.Хулан
URL: