Бадар-Ууган аваргын төлөө тоглоно

Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган тэргүүтэй боксчид энэ өдрүүдэд Казахстаны Алмата хотноо олон улсын тэмцээнд оролцож буй.

Тэгвэл Олимпийн аварга өчигдөр Хятадын тамирчныг буулгаж авлаа. Ингэснээр өнөөдөр аваргын төлөө тоглохоор болжээ. Энэ тэмцээнд боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Р.Сайнбилэг нараар ахлуулсан шигшээ багийн долоон тамирчин Казахстаны шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр арванхоёрдугаар сарын эхээр хилийн дээс алхсан бөгөөд тэнд хоёр тэмцээнд оролцоод оны өмнөхөн эх орондоо ирэх аж.

Боксчдын оролцох эхний тэмцээн арванхоёрдугаар сарын 11-16-нд үргэлжлэх бөгөөд өнөөдөр финалын тоглолтууд болно. Тэмцээнд гадны найман орны тамирчин, мөн Казахстаны 16 багийн тамирчид оролцож байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих