П.Орхоноос допинг илэрснийг дэлхийн бөхийн холбоо албан ёсоор мэдэгдлээ

news_74835_1Азийн Олимпийн зөвлөлөөс П.Орхоны допингийн шинжилгээний дүн эерэг гарсныг зарлаж, Азийн Наадмаас авсан алтан медалийг нь хүчингүй болгожээ.

Азийн Олимпийн зөвлөлөөс “П.Орхонд наймдугаар сарын 20-ны өдөр хийсэн шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь илэрсэн учраас тэмцээнээс хасагдах ёстой байсан. Тус шинжилгээний хариуд үндэслэн тэмцээний үеэр түүний гаргасан амжилтыг хүчингүй болгож байна” хэмээн мэдээлжээ.

Жакарта хотод болсон Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг жинд Киргызстаны Айсулуу Тыныбековаг цэвэр ялж, алтан медалийн болзлыг хангаад байсан юм. П.Орхон нь Азийн наадмын үеэр допинг хэрэглэсэн нь ил болсон хоёр дахь чөлөөт бөхийн тамирчин болж байгаа аж.

Мөн 2017 оны арванхоёрдугаар сард Азийн наадамд оролцох бөхчүүдэд хийсэн шинжилгээгээр Монголын дөрвөн тамирчны допингийн тест эерэг гарч тэмцээнд оролцох боломжгүй болсон хэмээн мэдээлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих