ХҮМҮҮСИЙН САЙН МЭДЭХ ӨВЧИН НАМДААХ ЭМ АЮУЛТАЙ БОЛЖ ТААРЧ БАЙНА

news_74825_1 Дэлхий нийтээрээ мэдэх  өвчин намдаах “Диклофенок” эм  үхэлд хүргэдэг  өвчин тусах эрсдэлийг 50%-иар нэмэгдүүлж мэднэ гэдгийг Данийн эрдэмтэд илрүүлжээ. Судалгааны дүн анагаах ухааны “British Medical Journal” сэтгүүлд нийтлэгдсэнийг  РИА Новости агентлаг мэдээлсэн байна.

Мэргэжилтнүүд  судалгаа  хийхээр  Данид оршин суудаг 6,3 сая хүнийг оролцуулсан байна. Тэд 46-49 насны хүмүүс байжээ.

Оролцогчдыг зүрхний өвчин тусах эрсдэлээр нь бага, дунд, их гэсэн гурван хэсэгт хуваасан байна.

 

Тийнхүү зүрхний янз бүрийн өвчин тусах болон өвчин намдаах диклофенак эм хэрэглэх нь хоорондоо маш их  холбоотойг шинжээчид илрүүлжээ. Тухайлбал,  уг эмийг 30 өдөр хэлэхэд  өвчтөнүүдэд зүрхний хэм алдагдах, цус харвах болон  зүрхний тэжээлийн дутмагшилд орох нь  илүүтэй ажиглагдаж байжээ.  Энэ өвчин намдаах эмийг шалихгүй тунгаар хэрэглэхэд ч хүмүүст сөргөөр нөлөөлж байсан байна.

 

Үүгээр ч зогсохгүй,  диклофенак болон бусад ямар нэг өөр өвчин намдаах эм хэрэглэж байсан хүмүүсийн эрсдэлийн үзүүлэлтийг мэргэжилтнүүд харьцуулжээ.  Тэгсэн чинь, диклофенак  уусны дараа зүрхний дутмагшилд орох эрсдэл  жишээлвэл ибупрофен юмуу напроксен эм  хэрэглэснээс нэг дахин их байсан байна.

 

Түүнчилэн  судалгаанд оролцсон диклофенак хэрэглэдэг  хүмүүс эмнэлгийн зорилгоор парацетомол ууж байсан хүмүүсийг бодвол, зүрхний өвчнөөр 3 дахин илүүтэй  өвчилж байжээ.

 

С.Инда


URL:

Сэтгэгдэл бичих