Солонгосчууд Монгол айраг шилдэг хүнсэнд тооцогдсон дургүйцэж байна

Америкийн Форбс сэтгүүлээс гаргасан энэ жилийн хамгийн шилдэг  10 хоолны жагсаалтанд Монголын айраг нэгдүгээрт

орсон тухай өчигдөр мэдээллээ. Харин энэ мэдээллийг хүлээн авсан Солонгосчууд  ихэд дургүйцэн , хэн үүнийг дур мэдэн гаргасан тухай хэлэлцэж эхлээд байна.Юуны өмнө энэ жагсаалтанд Солонгосын Кимчи огт багтаагүй байгаа . Гэтэл энэхүү жагсаалтны 2 дугаарт  халимны загасыг эсгэж хийсэн Айланд улсын  Хакал  хоол ,   уламжлалт аргаар хийсэн архинд бүтэн могой хийж бий болгосон Могойн архи  , галууны дэгдээхэй болох дөхсөн чанасан өндөг,хонины толгойгоор хийсэн хоол зэрэг бусад 9 орны хоол багтсан байна.

Энэ бол Америкчууд өөрсдийн  онцлогтоо тохируулан бий болгосон дэлхийн шилдэг 10 хоолны жагсаалт болно. Хэрвээ үнэхээр эрүүл мэндэд тустай , амин дэмээр элбэг , шинжлэх ухааны үндэстэйгээр хүний биед хамгийн сайн хоол гэвэл Солонгос кимчи орох нь зайлшгүй багтах  юм . Тиймээс бид энэхүү жагсаалтыг зөвхөн Америкчууд  өөрсдөдөө зориулан гаргасан гэж хүлээж авч болох нь хэмээн  тус улсын сэтгүүлчид бичсэн байна.

WWW.MGLRADIO.COM


URL:

Нэр: С.БОЛДБААТАР Огноо: 4 May 2015

Кимчи хоол болдог л юм байх даа дангаараа.

Сэтгэгдэл бичих