Хөөсөнцөрийн үйлдвэрт гарсан галыг 55 минут унтраажээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд хөөсөнцөрийн үйлдвэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр оройн 20:24 цагт тус дүүргийн Онцгой байдлын шуурхай утсанд иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 20:36 цагт очсон байна. Тэднийг очиход 18х40 метрийн хэмжээтэй үйлдвэрийн дээвэр, хана, тоног төхөөрөмж, 18м3 хөөсөнцөр шатаж байсан тул нэмэлтээр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашин, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 12 алба хаагч, гурван автомашин, нийт 28 алба хаагч, долоон техник хэрэгсэлтэйгээр 55 минут ажиллаж унтраажээ.
Т.Гэрэл
http://www.zaluu.com/read/28bef8e5a
URL: