БЗД-т зарласан дахин сонгууль хүчингүй болох уу

229935-04092018-1536043757-1734637478-BZDБЗД-ийн ИТХ-ын дахин сонгуулийг ирэх сарын 27-нд хийхээр товлосон. Хэдийгээр дүүргийн хэмжээний сонгууль ч гэлээ сонгуулийн үр дүнгээр тус дүүрэгт хэн засгийн эрхийг барих вэ гэдгийг шийдэх чухал сонгууль гэдгийг манай сонин өмнө нь мэдээлж байсан. Нийслэлийн сонгуулийн хороо тогтоол гарган БЗД-ийн ИТХ-ын сонгуулийн 10,19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар 2016 онд байгуулагдсан дүүргийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөн баталсан юм.

Улмаар тус хороо дахин сонгуулийн тов зарлаж өнгөрсөн долоо хоногт оролцох намуудыг бүртгээд байгаа. Тус дахин сонгуульд МАН, Монголын Консарватив Нам, Бүгд Найрамдах Нам, Монголын Ногоон Нам гэсэн дөрвөн нам дахин сонгуульд оролцохоор хуулийн хугацаанд албан ёсоор хүсэлтээ өгчээ. БЗД-ийн Сонгуулийн хорооны дарга И.Баттөгс “2016 оны орон нутгийн сонгуулийн маргаантай холбоотойгоор дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн.

10,19 дүгээр тойрогт сонгуулийн хууль зөрчигдсөн гэсэн шүүхийн шийдвэр эцэслэн гарсан учраас дахин сонгуулийг зохион байгуулна. Сонгуулийн тухай хуулийн 153.1-д сонгуульд оролцох эсэхээ намууд санал авахаас 60 хоногийн өмнө илэрхийлж бүртгүүлнэ гэсэн заалтын дагуу наймдугаар сарын 28-ны өдрийг дуустал дахин сонгуульд оролцох намуудын хүсэлтийг хүлээн авч дууссан. Буцаасан болон авахаас татгалзсан нам байхгүй. Ардчилсан намын хувьд сонгуульд оролцох хүсэлтээ өгөөгүй. Нэр дэвшигчдийг ирэх тавны өдөр хүртэл бүртгэнэ” гэж мэдээлсэн.

АН-ынхан дахин сонгууль бус нөхөн сонгууль зарлах ёстой гэж маргаан үүсгэжээ

Харин БЗД-ийн Ардчилсан намынхан дахин сонгуулийн тов болон нэршил хууль бусаар зарлагдсан гэж үзэж маргаан үүсгэхээр болжээ. Энэ удаагийн дахин сонгуулийг угтаа нөхөн сонгууль байх ёстой гэж тус намын хорооныхон үзэж байгаа юм.

Гурван ч шатны шүүхээр маргаанүргэлжилж эцэслэн шийдвэрлэхдээ 10, 19 дүгээр тойрогт сонгуулийг дахин явуулах шийдвэр гарсан аж. Гэтэл 2016 онд байгуулагдсан дүүргийн сонгуулийн хороо дур мэдэн сонгуулийн товыг зарлаж, сонгуулийг дахин явуулах шүүхийн шийдвэрийг буруугаар ашиглан дахин сонгууль болгон зарласан гэж тус намынхан үзсэн байна.

Дахин сонгууль явуулах бол орон нутгийн сонгуулиар байгуулагдсан сонгуулийн хорооны бүрэлдэхүүн зохион байгуулах эрхтэй байдаг. Харин нөхөн сонгууль зарлах тохиолдолд дүүргийн сонгуулийн хороог шинээр байгуулж, зохион байгуулах эрхийг олгодог хуультай. үүгээр одоо зарлагдаад буй дахин сонгууль хүчингүй болох ёстой гэж тэд үзэж байгаа юм.

• Дахин сонгуульд оролцохоор МАН, БНН, МНН, Монголын Консарватив Нам гэсэн дөрвөн нам бүртгүүлжээ.
•2016 онд байгуулагдсан дүүргийн сонгуулийн хороо дур мэдэн дахин сонгуулийн товыг зарласан гэв.
• Хэрэв дахин сонгууль хүчингүй болвол ирэх жилийн зургадугаар сард нөхөн сонгууль болно.

Мөн дүүргийн сонгуулийн товыг ИТХ-ын шийдвэрээр зарлах байтал хуучин сонгуулийн хороо нь ИТХ-ын тогтоолгүй үйл ажиллагааявуулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж Ардчилсан намынхан маргаан үүсгэхээр болсон байна. Хэрэв тус намын маргааныг үндэслэлтэй гэж үзвэл БЗД-т зарлагдсан дахин сонгууль хүчингүй болох ёстой.

Мөн нөхөн сонгууль зарлах тохиолдолд Нийслэлийн сонгуулийн хорооноос дүүргийн сонгуулийн хороог шинээр байгуулах, сонгууль дахин зарлах гэсээр хуулийн хугацаанд амжилгүй ирэх оны зургадугаар сард сонгууль явуулахаас өөр гарцгүй болох юм. Сануулахад 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд тус дүүргийн ИТХ-ын 41 мандатын 22 суудлыг АН, 19 нь МАН ялалт байгуулж АН-ынхан олонх болсноор дүүргийн удирдлагыг “эзэмшиж” байгаа.

Гэвч АН-аас сонгогдсон хоёр төлөөлөгчийг сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хууль зөрчин сонгуульд ялсан гэж гурван шатны шүүх үзсэн юм. Ингэснээр дүүргийн ИТХ дахь “хүчний харьцаа” АН 20, МАН 19 болоод байгаа билээ. Хэрэв хоёр тойрогт МАН ялалт байгуулбал дүүргийн удирдлага МАН-д шилжих нөхцөл байдал үүсэх юм.

Мөн дахин сонгуулийн үр дүнд бас нэг сонирхолтой нөхцөл байдал үүсэх магадлал бий. Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгуулийн 10, 19 дүгээр тойргийн аль нэгд нь дээрх хоёр намаас өөр нам эсвэл бие даан нэр дэвшигч ялалт байгуулбал хоёр намын төлөөлөгчдийн тоо тэнцэж, дүүргийн удирдлагыг эвсэл байгуулан хувааж авах магадлал ч бий.

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих