Да Винчийн “Ертөнцийг аврагч” уран зургийн нээлтийг хойшлууллаа
Италийн зураач Леонардо да Винчийн “Ертөнцийг аврагч” хэмээх уран зураг 2017 онд Нью Йоркийн “Christie’s” дуудлага худалдаагаар 450 сая ам.доллараар зарагдсан түүхтэй.
Уг зураг дэлхийн түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан бүтээлээр нэрлэгдэж буй.
“Ертөнцийг аврагч” бүтээлийг өөрийн болгосон эрхэм хожим Саудын Арабын тэрбумтан болохыг тогтоосон юм. Тэрбээр уг бүтээлээ Абу Дабигийн луврт түрээслэхээр шийдвэрлэсэн билээ.
Уг бүтээлийг тусламжтай жуулчдыг татаж, ихээхэн ашиг олохоор төлөвлөж буйгаа Абу Дабигийн луврын удирдлагууд илэрхийлэн, 2018 ондоо багтаан зургийн нээлтийг хийхээ мэдэгдсэн билээ. Гэхдээ уг бүтээлийн НЭЭЛТ тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Музейн удирдлагууд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Орон нутгийн хэвлэлүүд “Ертөнцийн аврагч уран зураг 2017 оны арваннэгдүгээр сарын 11-нд дуудлага худалдаагаар зарагдсан. Энэ түүхэн өдөр луврын музей уг бүтээлийг нийтэд дэлгэж магадгүй” хэмээн мэдээлэв.
Леонардо да Винчийн бүтээлүүд олон орны сан хөмрөгт байдаг. Гэхдээ дээрх бүтээл хувийн цуглуулгад байдаг цорын ганц бүтээл гэнэ.
“Ертөнцийг аврагч”-ийг 1500 оны орчимд бүтээгдсэн гэж урлаг судлаачид үздэг. Английн хаан I Карл 1600-1649 онд төрийн эрхийг барьсан. Тухайн үед уг бүтээл түүний хувийн сан хөмрөгт байжээ.
Букингемийн ван Карл Шеффильд 1763 онд уг бүтээлийг дуудлага худалдаанд оруулж байсан аж.
Үүнээс хойш зураг 150 орчим жил сураггүй болсон бөгөөд Английн хамгийн баян хүмүүсийн нэг Фредерик Кукт хадгалж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
URL: