Цалингаа авч чадаагүй 2 иргэн амиа хорлохыг завджээ
8-р сарын 31-ны оройн 21:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн “Буман залуус” хороололд ажилладаг гэх хоёр иргэн амиа хорлохыг завдсан гэнэ. Тодруулбал, Буянт-Ухаа цогцолборын хажууд баригдаж буй 16 давхар барилга дээр 31-35 насны хоёр эмэгтэй гарч амиа хорлох үйлдэл гаргасныг цагдаагийн бие бүрэлдэхүүн таслан зогсоосон байна. Учир нь тус барилга дээр 3 сараас хойш ажилласан боловч өнөөдрийг хүртэл цалин мөнгө олж аваагүй тул амиа хорлохыг завдсан гэж мэдүүлсэн гэнэ. Уг хэргийг Хан-уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Энэ мэт ажил хийх хүсэл байвч ажиллуулж байгаа газар компани цалингаа цаг тухайд нь өгдөггүй гэх шалтгаанаар манай залуус ажиллах сонирхол илт буурсан гэдгийг иргэд хэлдэг. Гэтэл өнөөдөр амиа хорлохыг завдаж байна. маргааш яах бол…
URL: