Золгүйгээр амиа алдсан Б.Есүгэн охины тухай баримтат кино бүтээжээ
Одоогоос 6 жилийн өмнө Саппарогийн тойргоос III, IV хороолол руу явах замд “МҮДИ” компанийн захиалгаар бариулж байсан
барилгын бетон зуурагч машины хоолойд ээж, дүү хоёртойгоо хөтлөлцөн зам гарч яваад дарагдан нас барсан 12 настай Б.Есүгэн охины тухай баримтат кино гарахаар болжээ. Тус хэрэгт хэн ч хариуцлага хүлээгээгүй бөгөөд охины эцэг эх тухай үеийн төрийн дээд өндөрлөгүүдэд захиа хүргүүлэн тусламж хүссэн байдаг ч жил бүрийн 3-ны өдөрийг охины дурсгалын өдөр болгохоос өөр нааштай хариу өгөөгүй байдаг. Тус үйл явдлаас хойш олон ч хүүхэд бусдын анзааргагүй, хариуцлагагүй байдлаас болж золгүй байдлаар амиа алдсан байдаг бөгөөд түүний тухай энэхүү баримтат кинонд өнөөгийн Монгол улсад хүний амь ямар үнэтэй байгааг харуулахыг зорьсон байна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn
URL: