Урагшаа тэмүүл

1_500x500Бумба овогтой Баасанбадам хуудаснаас

Бүтээсэн амьдралаа нураахгүй ухааныг тархиндаа ургуул
Бүлээхэн биеэ мунхагаар дүүргэхгүй уужуухнаар цэнэглэ
Бүтэн тавилангаа таллаж хуваалгүй ухамсрыг бодолдоо зур
Бүсгүй хүнээс унасан гэдгээ цусандаа шингэтэл ойлго
Эерэг юмсын эсрэг бус хүлээн зөвшөөрч зөвийг эрхэмлэ
Ихэмсэг зантанг өөгшүүлж дулдуйтаж бүү хөөргө
Эрх мэдэлд бөхөлзөж өөрийгөө гутаан битгий доромжил
Ээжийн хүйтэй холбоотойгоо эгнэгт санахыг эрмэлз
Үйлээ яаж босгоно үүрэх хүн үлдээснээ сана
Үйлс хазайвал тэгшрэх гэж үнэнд гүйцэгддэгийг цэнэ
Үдүүлээд мордохдоо харамсах зүйл үүдэндээ орхилгүй
Үртэйгээ адил сэтгэж өгөөмөр сэтгэлээ ил гарга
Өөрийгөө л гэх үзлээ түрдээ хойшлуулаад нэг үз
Өөнтөгч нэгний үгийг мартаад сайныг хүсээд тайвшир
Өндөр заяанд завилчихаад гундаж гутрах зохихгүй ээ
Өгсөж яваагаа санаад зөвхөн ухрахгүй урагшаа тэмүүл
Бумба овогтой Баасанбадам 
2018-05-24 нд

URL:

Сэтгэгдэл бичих