Оюутын дотуур байранд амьдарч байсан оюутан нас баржээ

olloo_mn_1535684642_137133ШУТИС-ийн оюутны дотуур байранд амьдарч байсан оюутан амиа хорложээ гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гарсан билээ.

Тэгвэл энэхүү арамсалтай хэрэг дээрх сургуульд биш, Монгол Улсын Эрдмийн их сургуулийн дотуур байранд амьдарч байсан оюутны биеийн байдал нь муудаж, эмнэлэгт хүргэгдээд нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 23-нд гарчээ.

Тус байрны эрхлэгчийн хэлж буйгаар “Манай байранд амьдарч байсан хүү нас барсан нь үнэн. Гэхдээ амиа хорлоогүй. Эмнэлэгт хүргэгдээд нас барсан” гэв. Тухайлбал зүрх нь гэнэт өвдөж бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн ч тусламж авч чадаагүй гэнэ.

Талийгаач оюутны хувьд энэ жил ШУТИС-ийн гуравдугаар курст орох байсан бөгөөд дээрх сургуулийн дотуур байранд энэ сарын 08-нд оржээ.

Байрны төлбөрөө олохын тулд барилга дээр ажиллаж байжээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа бөгөөд ар гэрийнхэн нь гомдолгүй гээд дотуур байрнаас нь эд зүйлсийг нь аваад явжээ.

О.Сайхан
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих