ОСЛЫН УЛМААС ТАВАН ХҮН БЭРТСЭН Ч ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРООГҮЙ ГЭЛЭЭ

olloo_mn_1535699902_olloo_mӨчигдөр 16.00 цагт Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хотыг чиглэн зорчиж байсан хот хоорондын нийтийн тээврийн хэрэгсэл өнөөдөр өглөө Төв аймгийн нутаг дэвсгэр Галзуу ганцын худаг гэх газар замын хажуу руу онхолдсон осол гарсан талаар мэдээлсэн.

Тус автобус 45 зорчигчтой явж байжээ.

Энэ талаар Замын цагдаагийн газрын албанаас мэдээлснээр “Ослын улмаас таван хүн хөнгөн байдлаар гэмтсэн бөгөөд тухайн хот хоорондын үйлчилгээ үзүүлдэг компаниас том оврын автобус гарган нийт зорчигчдыг үзүүлэхээр ГССҮТ-д хүргэсэн.

Ослын улмаас хүний амь нас хохирсон асуудал байхгүй” гэлээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих