“Монре даатгал”-ын удирдах албан тушаалтан А ЗЦГ-ын албан тушаалтнуудтай хамтарч 420 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй
АТГ-аас “Монре даатгал” компанийн Нөхөн төлбөрийн албаны дарга А-г албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.
Тэрбээр албан тушаалтан албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуун дарагдуулж даатгалд хамаарах бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэх замаар удаа дараагийн үйлдлээр 420.612.797 төгрөгийн хохирлыг учруулсан гэх хэрэгт буруутгагдаж байгаа аж.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр, тус компанийн нөхөн төлбөрийн албаны дарга А нь замын цагдаагийн албан тушаалтнуудтай хамтран үйлдсэн байж болзошгүй байгаа юм байна.
Энэ талаар АТГ-аас “Монре даатгал” ХХК-ийн удирдах албан тушаалтан албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуун дарагдуулж даатгалд хамаарах бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэх замаар удаа дараагийн үйлдлээр 420.612.797 төгрөгийн хохирлыг учруулсан гэх үйлдэлд тус тус хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” хэмээн мэдээлээд байгаа юм.
Б.Аз
http://www.zaluu.com/read/2864gc8a4
URL: