Роналдугийн хүү “Ювэнтус”-т тоглоно
Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Криштиану Роналдугийн найман настай хүү бага Криштиану Роналду хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг аж. Роналдугийн ууган хүү аавынхаа саяхнаас тоглож эхэлсэн “Ювэнтус” багийн хүүхдийн академид бэлтгэл хийгээд эхэлжээ.
Криштиану Роналду өөрөө хүүгээ мундаг хөлбөмбөгчин болоосой гэж хүсдэг тухайгаа ч өгүүлэв. 33 настай Роналду энэ зун “Реал”-аас “Ювэнтус”-т ирсэн билээ. Тэрбээр тус багтай дөрвөн жилийн хугацаатай гэрээ байгуулсан юм.
URL: