Амь амиа бодоорой гээд хаях уу, амийг нь бодсон зохицуулалтыг хийж єгєх vv?

Монгол Улсын Хvнсний тухай болон Хvнсний аюулгvй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж эхэлж байна.

Vvний араас Онцгой албан татварын болон Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулинд нэмэлт єєрчлєлт оруулах хуулийн тєслvvд шил шилээ даран хэлэлцэгдэнэ. Хvнсний болон Хvнсний аюулгvй байдлын тухай хуулийг санаачилж, оруулж ирсэн Засгийн газрын холбогдох яамны нєхєд тєрийн тvшээдийн ємнє хуулийнхаа агуулга, ялгааг ч олигтойхон тайлбарлачихаж чадахгvй элэг доог болж байгаа хэдий ч энэ хуулийг УИХ-аар хэлэлцvvлэхээр байнгын хороогоор шийдвэр­лэсэн нь яамай даа. Хуулийн vзэл баримтлалд худал­дагч, vйлдвэрлэгч, хан­ган нийлvvлэгчидтэй тоо­цох хариуцлагыг голлож анхаарсан гэж байгаад нь талар­хан, сайн хууль гараасай хэмээн хvлээж байна. Учир нь Монголд хvнсний террор амь бєхтэй удаан нvvрлэж байгаа. Ийм цаг vед єнєєдрийн батлагдах хуулиуд тvvнийг устгах зэвсэг болж чадвал нэн сайнсан.

Монголчууд хаа газар амиа бодогч нэрээрээ зартай. Энд тэнд юм болж байвал зєвхєн єєрийгєє л аваад гарахаа бодно. Бусад нь яаж ч байсан хамаагvй. Энэ сэтгэлгээ нь гэвч хєєрхий, тєрєлхийн биш бололтой юм. Амьдарч байгаа нєхцєл байдал, нийгэм, хэрэглэж байгаа хэрэглээ биднийг ийм болгож орхиж. Тухайн хvн єєрєє л хэрэглэж байгаа хоол хvнс, бараа бvтээгдэхvvндээ анхаарахгvй бол болохгvй. Амиа бодохгvй л бол тvvний амийг тєр засаг ч юм уу, хэн нэг нь бодоод чанартай, шаардлага хангах бvтээгдэхvvн ємнє нь дэлгээд тавьчихна гэж байхгvй. Уг нь хэрэгжvvлэхээс аргагvй хууль шиг хуультай, мєрдєхєєс аргагvй дvрэм журамтайсан бол єнєєдєр хvмvvсийн хэрэглэж байгаа бvтээгдэхvvнvvд vйлдвэрээс гарахдаа, хилээр орж ирэхдээ л баталгаатай гэдэг нь тогтоогдчихсон байх учиртай.

Улс нь хvнийхээ эрvvл мэнд, амь насыг хамгаалсан эдийн засаг, эрх зvйн оновчтой зохицуулалт хийж чадаагvйгээс ард иргэд энх цагийн хvнсний террорт єртєж хохирсоор байгаа юм. Єнєєдєр Монголд ажлаа тараад гэр рvvгээ яарч яваа гэрийн эзэгтэй супермаркетаар шурдхийж ороод, шаардлагатай зvйлээ санаа зовох зvйлгvй шvvрч аваад гарах боломж хомс. Ма­най худалдан авагчид vнэхээр єрєвдєлтэй. Бvх юмыг барьж, vнэрлэж, бvр болохгvй бол хазаж хэм­лэж vзэх шаардлага гарна. Vvнд хамаг цаг зав, нер­вээ зарцуулчихна. Уг нь хазах мэрэх, харах шалгах ажлыг нь хяналтын бай­гууллагууд аль хэдийнэ хийж батал­гаажуулчихсан баймаар.

Хил гаалиар шалгаад оруулахыг зєвшєєрдєг хvмvvс бидний татварын мєнгєєр ажиллаж байхад, орж ирж буй бараа бvтээгдэхvvнийг зарж болох уу, vгvй юу гэдгийг хянадаг аппарат мєн л та бидний татварын мєнгєєр цалинждаг. Бидэнд хууль журмын дагуу баталгаатай чанартай бvтээгдэхvvнээр vйлчилнэ гээд улсаас лиценз зєвшєєрлийг нь авчихсан vйлдвэр, vйлчилгээний байгууллагууд нь бидний мєнгєєр бараа бvтээгдэхvvнээ сольж байхад яагаад заавал бид тэр авсан хоол хvнсээ хортой байна уу, vгvй юу, хугацаа нь дуусч уу, vгvй юу гэж цаг заваа барж, эргvvлж тойруулан шалгаж, идэх уухдаа тvгшvvртэйгээр амьдрах ёстой юм бэ?

Ажил тєрлєє хийгээд ар гэртээ яарсан, ядарсан хvмvvс замдаа ганц нэг дэлгvvрээр хальт ороод талх тариа, жаал жуул юм ухасхийж аваад харьж амармаар байна шvv дээ. Vргэлж л “Та нар сайн шалгаж ав, хортой хугацаа нь дууссан юм худалдаж авав аа, сэрэмжил” гэж айлгаад л авсных нь хохь, аваагvйнх нь зол, амь амиа бодоорой гээд хаях уу? Аль эсвэл амийг нь бодсон сайн зохицуулалтыг тєрєєс хийж буух эзэн, буцах хаягтай бvтээгдэхvvнээр ард иргэдээ дайлах уу?

ugluunii sonin


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих