Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

e1e4cdbbf17d04ad01366bcbdc62ed4b7d4f402f2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн байна. Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нурууны өврийн Байдраг, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см давсан хэвээр байна.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих