Байр нь нурах аюулд хүрлээ хэмээн Чингэлтэй дүүргийн 4-р хорооны оршин суугчид тусламж хүслээ
Тус хороонд шинээр баригдах Худалдаа Хөгжлийн Банкны 31 давxар барилга нь оршин суугчдын өдөр тутам зорчдог байсан байрны урд талын гарц, нийслэлчүүд зорчдог явган хүний замыг хааж, байшингийн цонхонд тулган хашаа барьснаар нарны тусгалыг нь бүрэн хааж байна хэмээн оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм.
Өнөөдөр Худалдаа Хөгжлийн Банкны барилгын гүйцэтгэгчид 14-р байрны урд талын хаяавчийг хуулснаар,байранд чичрэлт өгч суурийн хэсэг заxаасаа НУРАX, ГУЛСАЛТ өгөx аюул учирсан байна.
Оршин суугчдын төлөөлөл хэлэхдээ, Худалдаа Хөгжлийн банкныхан МУ-ын барилгын хууль, норм стандартыг зөрчин хүч түрэмгийлж байна гэсэн юм. Мөн хэрэв газар доош 3 давхар/ 10 метр гаруй суурийн нүх ухвал МАНАЙ БАЙР ТЭСЭХГҮЙ!!! НУРНА!!! Гэлээ.
Та бүхэн 3 жилийн өмнө 3-р хороололлын 16-р байрны оршин суугчдад тохиолдсон явдлыг санаж байгаа. 12 давхар тэрхүү байрны ойр барилгын суурь ухсанаас барилгад цууралт өгч, гулсалт үүсэх нөхцөл бүрдсэнээроршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж байсан. Ийм аюул дахин давтагдах вий хэмээн оршин суугчид болгоомжилж, Худалдаа Хөгжлийн банкыг эрсдлийн үнэлгээ болон бусад хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулаач хэмээн хүсч байгаагаа илэрхийллээ. Мөн энэхүү барилгын зураг нь Монголын хөрсөнд хэр нийцэж байгааг хууль хяналт, төр заxиргааны байгууллагууд шалгаж өгөxийг хүсч байгаа юм.
http://shuurhai.mn/n/3431
URL: