МҮИС-ийн захирал Н.Мөнхбат МУИС-ын нэрийг ”Үндэсний” гэж солиод бизнес хийж байна
Монголын хамгийн том их сургууль хэмээн өөрсдийгөө өргөмжилсөн Монголын Үндэсний их сургуулийг Н.Мөнхбат гэж хүн удирддаг аж. Энэхүү сургуулийг Монгол Улсын Их сургуулийн нэрийг жаахан өөрчлөөд л үйл ажиллагаа явуулж байгаа нь иргэдийг хууран мэхэлж байгаа үйлдэл хэмээн иргэд сошиалаар ихээхэн шүүмжилсэн.
Монголын Үндэсний Их сургууль нь 1990 оны зах зээлийн шуурганаар хуулийн цоорхой ашиглан, МУИС-ийн нэрийг “Үндэсний” гэх тодотголоор солин, одоог хүртэл бизнес хийгээд явж байна. Уг асуудлыг БСШУСЯ-наас хэд хэдэн удаа хөндөж, нэрийн асуудлаар нь шүүхэд хандсан ч хүчин мөхөсдсөн аж.
Тиймээс цаашид яамны зүгээс сургалтын чанар, хичээлийн хөтөлбөр, дээд боловсролын чанар, сургалтын агуулга хэр байгааг шалгаж, шаардлага тавьж ажиллахаар болжээ.
Анх 1998 онд “Чандмань-Эрдэнэ” коллеж нэртэйгээр байгуулагдаж байсан тус сургууль нь 2002 онд Монголын Үндэсний коллеж , 2004 онд МҮДС болж, 2012 онд МҮИС болгон нэрээ өөрчилжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: