ДОЛООН ХҮНИЙ АМЬ ХОХИРООСОН ОСЛЫН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны наймдугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэр буюу Хүй долоон худгийн орчимд автомашины ноцтой осол гарч, гэр бүлийн 7 хүн амиа алдаж байсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Приус маркийн машинтай явж байсан тэднийг Ланд крузер маркийн машин шахаж орж ирсний улмаас замын хажуу руу унаж осолдож, машин нь шатаж амиа алдцгаасан гэсэн шүүхийн шинжилгээний дүгнэлт гарсан байдаг.
Тэгвэл энэ хэрэг эцэслэн шийдэгдэлгүй сунжирч явсаар эцэстээ Тээврийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосныг ар гэрийнхэн нь эсэргүүцэж байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ.
URL: