Халуун чулуу

gal-1140x570Буун дуу тасхийн дуугарлаа. Хулгар шар намс хийх эгшинтэй зэрэгцэн би гэдэг хvн гvйн очиж, тvvнийг пид хийтэл єшиглєж орхидог билээ. Хєєрхий тарвага эгшин зуур гэдрэг харан унаж, тvvний шилнээс ч юм уу эсвэл хаа нэгтэйгээс зvvний сvвэгчээс томхон нvхээр цус урсан гарах агаад иймэрхvv юм vзэхээрээ нэг болсон би тvvнийг алсхан байх майхан руугаа хєгшин хээр мориндоо ганзагалан бєг бєг хийтэл шогшуулна. Ингээд орой нь ах бид хоёрыг ганзагаа дvvрэн ирэхэд манай хотньтхон тэр чигээрээ хєєр болон угтан авах бєгєєд бvрэнхийгээс арай ємнєхєн авчирсан хэдийгээ хуулж дуусахад аав:

-За нэг сайхан боодог хийнээ, хvvхдvvдээ чулуу тvvх хэрэгтэй хэмээхэд хvvхэд бид нар зvг бvр тийшээ уралдан гvйдэгсэн. Боодог бол хvvхэд бидэнд ямар ч амттанаас дээдийн дээд нь билээ. Хvvхэд биднийг чулуу тvvгээд ирэхэд аргалын гал хэдийнэ дvрэлзэн асах агаад єдрийн авчирсан хэдээс vлдсэн vс ноос барагтайхан бэсрэг биетэйгээс нь хоромын тєдийд туламлан євчиж ханатал улайссан чулууг туламны амсраар хийхэд хиншvv хярвас vнэртэн таатай санагдах агаад сонгино давс мэтийг дээр нь хийгээд амыг нь боож орхино.

Халуун гал єрвєлзєєд л, гуулин шар боодог болох мєч ойртсоор л тvvний vс ноосыг хичээнгvйлэн хуйхлах нэгний магнайд хєлс дааварлаж гvрээний судас нь оволзох ажээ.
Хэзээ мєдгvй бэлэн болох боодогноос аль хэдийнэ єєрийгєє бэлдэж галын ойрхон ирээд том толгойгоо газар хаялан тухалж хамрынх нь нvхээр хааяа хааяа халуун агаар гарч орчныхоо шороог бяцхан бур бур бургиулан, сvvлээ хааяа хааяа хаялан байгаа хар нохой бол манай хєгшин Банхар билээ.Тvvний амгалан бор нvд нь

– Наад идээнээс чинь ах нь олон жил хvртлээ гэх шиг ер бусын амарлингуй агаад тvvний цаахна талд саахалт айлын Ядам гуайн хар гичий бас нэг бяцхан гєлєгний хамт хамар амаа долоолдон байлаа. Тэр хоёр Банхарын ємнvvр арай орж чадахгvй бєгєєд Банхарын ойролцоо ирэн ноололдон ноцолдох авч, євгєн нохой тэднийг эс тоон хааяа нэг нvднийхээ булангаар хяламхийн харах агаад чихээ сэгсрэхээс єєр хєдєлгєєн vл хийнэ. Хоол хvлээгсэдийн дотор мєн л хэдэн шаазгай байх агаад нохдын нуруун дээр хааяа бууж тэдний уцаарыг хvргэнэ.

Алтан шаргал боодог ааг vнэрээ ханх тавин задрах мєчид айлын багачууд ч бvчин ирж махны таатай vнэр хорвоогоор нэг ханх тавьж атганд багтах халуун чулууг хvvхэд багачууд єєр хэн ч бай хэн хvнгvй л тосон авна. Хий хуйнд сайн хэмээн ярицгаах бєгєєд

– Аа лаалаа Ээ халцгай дэлцгий болон алаг чулууг алгандаа бємбєрvvлж байхад тулманд ороогvй галын илчинд хонины халуун бєєр мэт шаргалтан улайссан нэгэн чулуу тэр чигээрээ байх агаад, хэн ч тvvнийг тоож vл авна. Харин саахалт айлын сахилгагvй шар банди л бєєр мэт бєєрєнхий улаан чулууг аргаар аргаар аваад дvvгvvрийн чулууны оронд хурмастын элч хэдэн элээ шувуу руу идэш хоол болгон илгээж орхиход хоол олж идэх санаатай эргэлдэж байсан элээ шувуудын нэг нь тvvнийг шvvрэн авсан бєгєєд халуун чулуу хєлєнд нь наалдаж хєєрхий шувуу

– Ээ халаг минь , Ээ халаг минь гэх шиг эр хонгор дуу хадаан холдон одоход хувиа авч цадсан ноход улаан хэл нь алд дэлэм унжин уухилан гэрлvvгээ цогиж байлаа.
Пvрэвчимэдийн Наранбаатар /Дулаан уул/ богино єгvvллэгийн номноос


URL:

Сэтгэгдэл бичих