Төмөр зам шалгагч галт тэргэнд дайруулсан хэрэг гарчээ

08-3Төмөр замын салбарт хариуцлагагүй зуд, гай гамшиг нүүрлэжээ. Тодруулбал, олон улсын зорчигчийн 112-р галт тэргэнд Замын-Үүд өртөөний төмөр замын шалгагч дайруулж амиа алдсан золгүй хэрэг өчигдөр өглөө 11.00 цагийн үед гарсан байна. Дайруулж амиа алдсан хохирогчийн бие хоёр хуваагдан салсан байсан талаар эх сурвалж мэдээллээ.

Золгүй явдлаар нас барсан замын шалгагч нь УБТЗ-ын даргын тушаалаар замын даргын нэрэмжит үзлэг хийж явсан нэгэн аж. Тус галт тэргийг жолоодож явсан машнист нь нэг жил гаруйн өмнө энэ ажилд томилогдсон аж.


URL:

Нэр: Иргэн Огноо: 28 August 2018

Жигжиднямаа вагон барьж яваад дайрчихаа юу, эсвэл Жигжиднямаа зам шалгагчийг вагон ирж байгааг харж харж байгаад түлхээд хаячихаа юу? Байгууллагын болохгүй бүтэхгүй байгаа бүх зүйлд ганцхан дарга буруутгадаг нь зөв үү?
Ажилчид анх ажилд орохдоо гэрээ юм хум хийж, юу хийж болох, болохгүйг уншиж танилцаж хариуцлагатай ажиллана энэ тэр гэж гар хөлийн үсэг зурдаг л биз дэ. Хувь хүний хариуцлага гэж юм огт ярих есгүй юу? Ядаж л тэр хэсгийг хариуцдаг өртөөний дарганцар яасын, согтуу л байгаагүй юм бол ирж яваа галт тэрэгний дуу сонсдоггүй юм уу, галт тэрэг гэдэг чинь муур явж байгаа биш дээ.

Сэтгэгдэл бичих