Баянзүрх дүүргийн дахин сонгуулийн хугацааг товложээ

8989_500x500Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос дахин сонгуулийн товыг зарлажээ. Тодруулбал: Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн 301 дүгээр тогтоол, 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоол, шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн байна. Дахин сонгуулийн энэ оны 10 дугаар сарын 4 дэх долоо хоногийн бямба гарагт зохион байгуулах болсон аж. Мөн түүнчлэн сонгуульд шаардагдах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх шийдвэрийг тус дүүргийн сонгуулийн хороо шийдвэрлэжээ.

Өнөөдөр дахин сонгуульд оролцох эсэхээ намууд илэрхийлэх сүүлийн өдөр аж.

Баянзүрх дүүргийн нөхөн сонгуулийн хугацааг товложээ


URL:

Сэтгэгдэл бичих