Оюутнууд руу дунд хуруу гаргасан МУИС-ийн багшид ямар хариуцлага тооцох вэ

15352987015b82cc8d92b87Өнгөрсөн баасан гаригт МУИС-ийн оюутнууд “Сургалтын төлбөр хэд өндөр байна, сурагчдын ар гэрийнхнийг бодолцон үзэж, инфляцийн түвшинтэй харьцуулж байж сургалтын төлбөрөө нэмнэ үү гэх уриа лоозонг барин жагссан. Энэ үеэр МУИС-ийн Социологи нийгмийн тэнхимийн багш О.Мөнхбат нь сургуулийн оюутнуудыг “Даварсан юмнуудыг зайлуулаач” хэмээн зандарч, мөн оюутнуудыг малаар нь дуудаж, тайлбар шаардсан оюутнууд руу дунд хуруу гаргасан юм.

Түүний эл үйлдлийг буруутгаж, оюутнуудаа доромжилсон багшид заавал хариуцлага тооцохыг олон нийт шаардаж эхэлсэн. Энэ дагуу БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа МУИС-ийн захирал Я.Төмөрбаатарт болчимгүй үйлдэл гаргасан багшид хариуцлага тооцох үүрэг өгсөн байна. Хуулийн дагуу БСШУС-ын сайд нь аль нэг сургуулийн багшид шууд хариуцлага тооцох эрхзүйн үндэслэл байхгүй аж. Тиймээс МУИС-ийн захирал ийнхүү үүрэг өгөөд байгаа нь энэ юм байна.

Одоогоор түүнд ямар арга хэмжээ авч, хариуцлага тооцох нь тодорхойгүй байна. Мөн хариуцлага тооцсоноо заавал олон нийтэд мэдээлэхийг иргэдийн зүгээс МУИС-ийн захирал Я.Төмөрбаатараас шаардаж байна.

 

Б.Анир

https://www.youtube.com/watch?v=Zsa-hnB3rr4


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих