ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ ЖОЛООЧ БАЙСАН ХҮНИЙГ ХЭЛТСИЙН ДАРГААР ТОМИЛЖЭЭ
Эрүүл мэндийн салбарт Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар удирдлагын манлайлал, хүчин чармайлт сул байна.
Танил тал, өөрийн хамаарал бүхий этгээдийг албан тушаалд томилох байдал эрүүл мэндийн салбарт түгээмэл байгаа нь олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байна.
Тухайлбал, “Эрүүл мэндийн сайд нь өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр томилсон, өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон” гэх асуудлыг хянан шалгахад Б нь Эрүүл мэндийн сайдын туслахаар нь ажиллаж байсан, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй нь найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, танил талаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан тушаал ахиулсан байна. Ингэж л төрийн алба төрөл, хамаатан садан найз нөхдийн алба болж хувираад байгаа юм.
Мөн Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Э.Цэнд, Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн дарга Э.Цэрэнхүү нар хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргасан гэх мэтээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн асуудлууд гарч байна.
Зарим салбарыг жишээ болгон дурдахад иймэрхүү нөхцөл байдалтай байна.
http://olloo.mn/n/56322.html
О.Сайхан
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Бас болоогүй ээ дутуу шалгаж байна. Тэр бумтан эмнэлгийн дарга нарын Сарангэрэл сайдын ойрын бүх хүмүүстэй нийлсэн Сундуйн сүлжээний томилгоог шалгах хэрэгтэй. Гэмтлийн эмч Галбадрах яагаад Нийгмийн бодлогын газрын даргаар томилогдоод 5 сар болоод буцаад эмнэлэгтээ очиж тасгийн дарга болов. Одоо энэ албан тушаалд хэн очсон бэ: Сурвалжлах л хэрэгтэй бус уу