Кобе Брайант хэзээ ч эргэж ирэхгүй
Тамирчны замналаа дуусгавар болгосон домогт сагсан бөмбөгч Кобе Брайант дахиж талбай дээр гарахгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр “Би хэзээ ч сагсан бөмбөгт эргэж ирэхгүй. Хэзээ ч үгүй. Бид илүү ихийг хийх чадвартай гэдгийг би харуулах болно” хэмээсэн байна.
Улирлын явцад 40 настай Брайант “Лэйкерс” багтаа эргэн ирж магадгүй гэсэн мэдээлэл гарсан билээ. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны домогт одыг түүнчлэн BIG 3 лигт дуудаж байсан юм. Спортоо орхиод Брайант контент үйлдвэрлэхэд хамаг анхаарлаа хандуулсан. Энэ жил тэрбээр “Оскар”-ын шагналын эзэн болсон.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: