Тендер будлиантуулсан төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ
Жайкагийн буцалтгүй тусламжийн хүрээнд Япон-Монголын сургалтын эмнэлгийн барилгын ажил 2016 оны дөрөвдүгээр сараас эхлээд байгаа билээ. Тус эмнэлгийн барилга захиалагч нь БСШУСЯ болон АШУҮИС бөгөөд Японы зөвлөх компанитай барилга захиалагчийн хооронд гэрээ байгуулагдаж, барилгыг 2018 оны аравдугаар сарын 31-нд хүлээлгэж өгөхөөр гэрээнд заасан. Барилгын ажлын үе шатуудыг гэрээ байгуулсан талууд хоорондоо тухай бүрт магадлан хянаж байгаа юм. Одоогийн байдлаар дээрх хугацаанд барилгыг хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа гэдгийг Жайкагийн зүгээс албан ёсоор мэдэгдээд буй.
Гэтэл яг ийм эгзэгтэй үед АШУҮИС-ийн Хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай хуулийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх;төрийн ашиг сонирхлыг дээдлэх зарчмыг зөрчиж ”Хай ресурс” ХХК –тай үгсэн хуйвалдаж 358 сая төгрөгийн тендерийн гүйцэтгэлийн баталгааг хуурамчаар үйлдэж, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах, тендертэй холбоотой дүрэм журмыг зөрчиж улсад онц их хэмжээний хохирол учруулаад байгаа аж. Тэрбээр эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж 2015- 2018 он хүртэлх тендер худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулахгүй цөөн тооны компаниудад давуу эрх олгож өөрийн дураар аашилж байсан нь холбогдох баримт бичгээр нотлогдсон тул түүнийг албан үүргээс нь саяхан чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. Мөн Ц.Батхуяг нь хэдхэн хоногийн өмнө ажлын байран дээрээ архидан согтуурч бусдыг хэл амаар доромжилсон явдлыг ч гаргажээ. Энэ ёс зүйгүй үйлдэл дахин давтагдах юм бол хэдхэн хоногийн өмнө Зам, тээвэр хөгжлийн яаманд болсонд харамсалтай үйл явцыг давтагдахгүй үгүйсгэхгүй байсан талаар АШУҮИС-ийн багш ажилчид нь ярьж байна.
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=12282
URL: