МУИС-ийн удирдлагуудыг хөрөнгө, санхүүгийн асуудлаар шалгаж байгаа

15353323405b834ff4a7953Авлигатай тэмцэх газраас МУИС-ийн эрх бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй талаар өмнө нь мэдээлсэн.

Энэ талаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “МУИС-ийн хэсэг багш нараас удирдлагуудтай холбогдолтой хэрэг асуудлаар өргөдөл, гомдол гаргасан. Үүн дээр нийслэлийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэн шалгагдаж байгаа. Аль нэг хүнийг сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн зүйл байхгүй. Хөрөнгө, санхүүтэй холбоотой асуудлаар гомдол, санал гаргаж, энэ асуудлыг шалгаж байгаа” гэв.

Тус сургуулийн эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж санхүүгийн дүрэм, журам зөрчиж цалин урамшуулал олгосон, гадаад томилолт, сургалтын төлбөр зардлыг үндэслэлгүйгээр гаргаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон үйлдэлд АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Г.Сүрэн

Shuud.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих