Д.Сумьяабазар сайд аа, хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа огцор
Ухаангүй ноёдын улс эх орныхоо ирээдүйн төлөө биш, амин хувийн явцуу эрх ашгаа дээдэлдэг сохор ухаан, хулгайч сэтгэхүйн гай балгийг монголчууд нуруундаа үүрсэн зовлонт он жилүүд мөддөө дуусах шинжгүй. Монгол шиг нефтийн бүтээгдэхүүнийхээ 98 хувийг ганцхан улсаас импортолдог эдийн засгийн эрх чөлөөгүй,100 хувийн хараат орон дэлхий дээр өөр байхгүй л болов уу.
Өмнөх Засгийн газрын үед хоёр ч нефть боловсруулах үйлдвэр барьчих цаг хугацаа, боломж, бололцоо байсан. Даанч харалган нь дэндсэн, улс эх орныхоо маргаашийн хувь заяаг дэнслэх зориггүй Ерөнхий сайдууд төрийн эрх мэдлийг атгаж суусны гай, балаг өнөөдөр биднийг шатахуун импорлогч хэдхэн олгихархуудын өмнө бөхөлзүүлж байна. Мэдээж энэхүү шатахуун импортлогчдын эздүүд дандаа “МАНАН”-гийн уран бүтээлүүд.
Тэд засагт байгаа хүмүүстэй түрийвч нэгтэй учраас ядуу ард түмнээ шулах ажлыг зохион байгуулалттайгаар хийж байна гэж хэлэхэд нэг их буруудахгүй болов уу. Үүний нэг бодит жишээ нь тэд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар “АИ-92”, “А-80” бензиний онцгой албан татварыг тэглүүлж татвараас чөлөөлөгдсөн явдал. Гэтэл татвараас чөлөөлөгдөөд нэг ч хоноогүй хэрнээ тэд үнээ нэмж ард түмнээр одоог хүртэл тохуурхсан хэвээр байна.
Тиймээс шатахуун импорлогч хэдхэн компанийг толгой дэээрээ гаргасан Монголын төр, У.Хүрэлсүхийн Засгийн газар үнэхээр хүчгүй гэдгийг та бид хангалттай харлаа. Тэгвэл үнийн зөвлөлөө тэргүүлэхгүй болохгүй юм байна хэмээн хэлж шатахууны үнийн зөвлөлийг ахалж гартаа оруулсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. Сумьяабазар та энэ асуудал дээр хариуцлагаа хүлээж албан тушаалаасаа огцрох цаг чинь болчихож.
Ингэж хэлэхийн учир нь сайдтан та өнгөрсөн зургаадугаар сарын 6-ны өдөр дараах тайлбарыг олон нийтэд өгч байсан. “Одоо дахиж шатахууны үнийг нэмэхгүй, буурах ёстой. Өмнөх шиг худлаа хэлбэл би хариуцлага тооцож чадна” гэх амлалтыг өгч байсан. Яг үнэндээ шатахууны үнэ, хангалт нийлүүлэлтийг та хариуцах чиг үүрэгтэй төдийгүй шатахууны үнэ нэмэгдэхгүй гэх баталгааг гаргаж байсан хүний хувьд хариуцлагын асуудал ярьж буй хэрэг. Наадмын өмнөхөн ШТС-уудад АИ-92 бензинийг 1830 төгрөг болгосон. Энэ асуудлаас болж иргэд бухимдаж, ногоон гэрэл асах үед гарцан дээр эсэргүүцлийн лоозон барин жагсаж цагдаатай шөргөөцөлдөөд ч авсан. Гэтэл тэр үед төрийн томчуудын дундаас импортлогчидтой хариуцлага тооцох тухай нэг ч үг сонсогдоогүй. Наадам өнгөрсний дараа ч ШТС-ууд баруун аймгуудад бензиний үнийг нэмж, өдгөө Увс, Ховдын захын сумдаар АИ-92-ыг 2000 төгрөгөөр борлуулж байгаа.
Алс хязгаарын сумд битгий хэл Булган, Сэлэнгэд аймгийн төвөөс бусад газарт АИ-92 1870 төгрөгөөр худалдаалагдаж байна. Тиймээс том, том амлалт өгч хариуцлага хүлээнэ гэж ярьж байсан Д.Сумъяабазар шатахуун импорлогч нартай халаас нэгтэй болоогүй бол энэ асуудлыг яаралтай анхааралдаа авч ямар нэгэн үнийн зохицуулалт хийхгүй бол ард түмэн чинь элгээрээ хэвтэж эдийн засгийн эрх чөлөөгөө боомилуулж байгааг дуулгах байна.
Хэрвээ үнэхээр тэднийг барьж дийлэхгүй бол шатахууны бизнесийг төр мэдэлдээ авч үнийн зохицуулалтийг яагаад хийж болохгүй гэж, Д.Сумъяабазар сайд аа.
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=12276
URL: